Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хүний эрхийн багц хуулийн төсөл жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Өнөөдөр Авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийсэн. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагааны хуулийн шийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалаад авлигачдыг шийтгэж чадахгүй өдий хүрсэн. Оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Хэлийн чандад байгаа мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярихын оронд өөрсдийнхөө нүдэн дээр байгаа хоёр сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн машин унадаг, төрийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Анхдагч хуулийн төсөл 40 гаруй зүйлтэй, 200 гаруй заалттай байна. Дахиад хэлэлцүүлгийн санал авна. Намрын чуулганаар амжиж Засгийн газар өргөн барих зорилготой байна. Энэ хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа, шалтаг сонсохгүйгээр татвар төлөөгүй, орлогоо нотолж чадаагүй, хууль бус хөрөнгүүдийг хураана. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. УИХ-ын 80 гаруй хувь нь шинэ гишүүн, авлигатай тэмцэх зоригтой байгаа байх. Мөн Ерөнхий сайд авлигын асуудалтай тууштай тэмцэж байгаа.
С.Зориг асны амиа алдсан хэргээр эрүүдэн шүүсэнтэй холбоотой ажлын хэсгийг ахалж ажиллах үүрэг хүлээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй. Засгийн газраас энэ онд эрүүдэн шүүсэнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах шийдвэр гарсан. С.Зориг асны хэрэг илрэх ёстой. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү асан төрийн ордонд амиа алдсан. Төр, нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг илрэхгүй байж болохгүй. Энэ хэрэг илрэхэд шаардлагатай бүх Засгийн газрын тусламжийг өгч ажиллана.
2014 онд шүүх байгуулах асуудал ярьж байсан. Энэ жил төсөв шийдэгдэж, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Иргэд үйлчилгээ авдаг шүүхийн байранд анхаарал хандуулах цаг болсон” гэв.
| О.АЛТАНГЭРЭЛ: Авлигачдын хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг Засгийн газарт танилцуулсан |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |