Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбатаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар руу орж, гарах Эмээлт, Баруунтуруун, Налайх, Түргэн, Морингийн даваа, Ар гүнт, Хоолт гэх долоон товчоо бий. Өмнө нь нэвтрэн орж буй тээврийн хэрэгслийн төлбөрийг бэлэн мөнгөөр авдаг байсан бол одоо цахимаар буюу “Smartcar” аппликэйшнээр хурааж байгаа. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нь хот руу ороод 48 цагийн дотор гарсан тохиолдолд төлбөр тооцогдохгүй. Харин 48 цагаас дээш хугацаагаар байвал хоног тутамд 5000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд “Smartcar” аппликэйшнээр очно. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн авто зам ашигласны төлбөрийг замын санд төвлөрүүлэн ажиллаж, замын засвар, үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар уг журмын дагуу бүртгэсэн, нэхэмжлэх үүсгэсэн, төлбөр төлсөн гэх тээврийн хэрэгслийн жолооч нарын тоон мэдээлэл гараагүй байгаа. Бид хамтран ажиллаж байгаа “Мастер” ХХК руу энэ талаар хүсэлт илгээсэн. Тиймээс удахгүй татвар төлсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн тоо гарна” гэлээ.
| Ө.ТӨРБАТ: Улаанбаатарт 48 цагаас дээш хугацаагаар байсан орон нутгийн тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл гараагүй байгаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |