Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэлбэрийг Жолоочийн даатгалын тухай хуулиар тогтоосон ба тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах үүрэгтэй. Гэтэл нэр бүхий даатгалын компаниуд, тэдгээртэй хамтран ажиллаж буй даатгалын зуучлагч, төлөөлөгч нар нь автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэд, даатгуулагчдын хуулиар хүлээсэн үүргийг урвуулан ашиглаж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргээ биелүүлэхгүй байх, даатгалын гэрээг жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх мөн автотээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын даатгал зэрэг сайн дурын даатгалтай хамтад нь даатгуулахыг шаардах зэрэг хууль бус шаардлага тавьдаг талаарх өргөдөл, гомдол иргэд, даатгуулагчдаас Санхүүгийн зохицуулах хороонд ирээд байна. Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын энэхүү үйлдэл нь даатгалын тухай хууль тогтоомжид заасан даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтуудыг зөрчиж, даатгуулагч болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна. Энэ хүрээнд СЗХ-ноос нэр бүхий даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлж гарсан зөрчилтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллалаа.
Цаашид даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид дээрх хууль бус шаардлагыг иргэд, даатгуулагчдад тавьсан тохиолдолд Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд иргэд, даатгуулагчид та бүхэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа дээр дурдсан болон аливаа хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, хэрэв хууль бус шаардлага тавьсан тохиолдолд тухайн даатгалын компани болон даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр, цахим ([email protected])-аар болон утас (51-261275)-аар мөн Албан журмын даатгагчдын холбоонд утас (1800-1177)-аар мэдэгдэхийг зөвлөж байна.
| ЖОЛООЧ, ДААТГУУЛАГЧДЫН АНХААРАЛД |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |