Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Үүний дараа хоёр тал Монгол Улсын эдийн засаг тэр дундаа хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, банк бус санхүүгийн байгууллагуудаас үзүүлж буй финтек зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн болон энэ зах зах зээлийн хөгжлийг дэмжих, дүрэм журмын орчинг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн багцийн өсөлтийг хязгаарлах болон зээлийн өрийн нөхцөл байдал, зээлийн өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийн зөрүүг буулгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа цаашид анхаарч буй асуудлын хүрээнд ярилцав.
ОУВС-ийн талаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, мөн манай улсыг хариуцсан эдийн засагч Ий Ү, санхүүгийн салбарыг хариуцсан ахлах эдийн засагч Алэйн Кабунди, эдийн засагч Тереза Дабан Санчес нар нь ирэх сарын 01-нийг хүртэл манай улсад ажиллах бөгөөд гишүүн орнууддаа жил бүр хийдэг энэхүү ажлын хэсгийн уулзалтаас бодлогын зөвлөмж бүхий тайлан гаргаж танилцуулах юм.
| ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |