Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа. Нийт 63 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 63 өрх энд хохирсон гэж бүртгэлтэй байгаа учраас 207 дугаар байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулж, баталгаажуулж өгөх хэрэгтэй юм байна.
Өөрөөр хэлбэл барилгыг буцаагаад өмнө нь байсан зургаар нь, бидний амьдарч байсан метр квадратаар шинээр барьж өгөөч гэсэн хүсэлтээ гарын үсгээр баталгаажуулах шаардлагатай болжээ. Бичиг баримт бүрдмэгц 207 дугаар байрыг нураах тендерийг зарлаж, ажлын 21 хоногт сонгон шалгаруулалт хийж, ажлыг гүйцэтгүүлэх юм байна. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг. Хэрвээ нэг л айл нураахаас татгалзах юм бол тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй аж. Хэрэв орон сууц нь ипотекийн зээл, банкны барьцаанд байгаа тохиолдолд банктайгаа хамтарч тодорхойлолт гаргаж өгнө. Нийслэлийн зүгээс банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр босгож айлуудад хүлээлгэж өгөх албан бичгийг өгөх юм байна. Тухайн 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөний улмаас хананы бетонд нүүрс хүчлийн хий үүсэж, барилгын үндсэн хийцлэл алдагдаж, ан цав гарч, арматур зэвэрчээ. Бага баллын газар хөдлөлтөд ч тэсвэргүй болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид гаргасан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугчдыг барилга нураахад татгалзахгүй гэсэн хүсэлт өгөхийг сануулжээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |