Зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хот жилд дунджаар 15 километр зам засаж, шинэчилдэг байсан бол энэ жил 162 километр зам шинэчлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ жил бид бонд гаргаж автозамаа шинэчилье, иргэдийн автомашиныг эвдрэхээс сэргийлье гэж зам засварын иж бүрэн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл энэ жил болон ирэх жилийн эхний хагас гэхэд Улаанбаатар хотыг нэг ч эвдэрсэн замгүй болгохоор ажиллаж байна. Зам засварын ажил орой эхэлсэн нь шалтгаантай. Бид зургадугаар сард бонд гаргах эрхээ авч, тендерээ гаргасан. Хамгийн эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарсан. Бид технологийн горим алдахгүй хөрсөн дээр 0 хэм хүрэхээс өмнө зам засварын ажлаа дуусгана. Өдөр бүр зам нээж байгаа. Ойрын хугацаанд яармагийн замыг хэсэгчилж хаана. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотод зам засварын дорвитой ажил хийгдээгүй. Арваннэгдүгээр сар хүртэл бид төлөвлөсөн ажлынхаа 70 хувийг хийж дуусгана. Зам засварын ажил хийснээр автомашины хурд, эрчим нэмэгддэг гэсэн судалгаа бий. Бродюртой холбоотой гомдлыг хүлээн авч стандартад өөрчлөлт оруулж, эвдрэлгүй бродюрыг заавал солихгүй байхаар шийдсэн” гэв.
| Х.НЯМБААТАР: Ирэх жил Улаанбаатар хотыг нэг ч эвдэрсэн замгүй болгохоор ажиллаж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |