Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхантай ярилцлаа.
Дуу чимээний бохирдол гэх ойлголт хүчтэй яригдаж байна. Хэт чанга дуу чимээтэй мото, спорт машин хүмүүсийн ая тухыг их алдагдуулдаг шүү дээ?
Таны хөндөж асуусан сэдэв маш чухал. Ерөөсөө их хотод амьдарч байгаа иргэн таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Уг дүрэмд захирагдах ёстой гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Хотын дуу чимээний стандарт бий. Түүнийг мөрдөж ажиллуулахын төлөө холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Гэхдээ тэр болгоныг хянах боломж хомс. Уг нь олон улсад дуу чимээний бохирдлыг хянах, хариуцлага тооцох арга механизм боловсронгуй болсон. Жишээ нь Франц улсын Парис хотод дуу чимээг хянаж, стандарт зөрчсөн бол бичлэг хийж торгууль илгээх системийг замуудад суурилуулсан байдаг. Гэтэл манайд одоогоор энэ болгоныг хийх боломж, хөрөнгө мөнгө юу билээ. Тиймээс өнөөгийн түвшинд илүү хувь хүний ухамсар чухал. Улаанбаатар хотын дуу чимээний стандарт өдрийн цагт 60 дБ, шөнийн цагт 40 дб байгаа. Үүнийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар нь үнэлж Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон. Гэтэл мотоциклийн хөдөлгүүрээс 116 дБ хүртэл дуу чимээ гарах боломжтой. Харамсалтай манай зарим залуус стандарт бус яндан тавьж, хурдтай давхиснаар Хан-Уул дүүрэгт дуу чимээний бохирдлыг ихээр нэмж байна.
Мото, спорт машин унаж байгаа зарим залуусын хувьд хүчтэй хаазалж, хурд хэтрүүлж давхиж байж кайф авдаг. Зориулалтын зам талбай дутагдалтай учир ийм үйлдэл гаргаж байна уу?
Ийм байдлыг зориулалтын зам талбай дутагдалтай гэх шалтгаар өмгөөлж болохгүй. Сонирхлоороо нэгдээд байгуулчихсан зам талбай, тодорхой нөхцөл боломж нь бий. Ийм тусгай зориулалтын зам талбай, газарт очиж хоббигоо хөгжүүлж, давхилдах нь тухайн хүний эрх. Түүнээс биш хүмүүс унтаж амарч байхад стандарт бус яндан зоочхоод мотогоо хаазлаад байж болохгүй. Хөдөлгөөнд оролцоход мотоцикл, спорт машины яндан нь хотын дуу чимээний стандартад нийцэж байх ёстой. Жишээ нь цэцэрлэг, сургуулийн дуу чимээний хүлцэх хэмжээ өдрийн цагт 50 дБ байдаг. Ингэж байж хүүхдийн анхаарал төвлөрч хичээлээ хийнэ. Стандарт давсан чанга дуу чимээ гарган давхилдах залуус нийтийн эрх ашгийг хүндэтгэж, соёлжих хэрэгтэй. Цаашид тусгай зориулалтын зам талбайг нэмэгдүүлэх, шинээр бий болгох ажлыг үе шаттай хийх ёстой.
| Г.Батсайхан: Стандарт яндангүй мотоцикл, спорт машинаар давхилдан хотын дуу чимээний бохирдлыг өсгөж байна |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |