Олон Улсын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгат дайчдад хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр “Монгол дайчин-Mongol Warrior” энх тайвны төлөөх бүх нийтийн гүйлтийн тэмцээн явагдаж, дурсгалын цогцолборт цэцэг өргөж, мод тарьсан юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын үе үеийн удирдлагууд оролцов.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ, “Батлан хамгаалах яам, удирдлагын хувьд салбарын хууль тогтоомжийг үе шаттайгаар шинэчлэх, богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, цаашид удирдах албан тушаалтны тоог ахиулах, “Мотобуудлагын батальон”, “Түргэн байрлах хүчний рот”, “Инженерийн рот”, “Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийг оролцуулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог үе шаттай нэмэгдүүлж, улмаар 15 хувьд хүргэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2022 онд ТАБНУ, Бүгд Найрамдах Мали Улсад явагдаж буй ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтнүүдийг, 2023 оны 05 дугаар сараас Бүгд Найрамдах Ливан Улсад явагдаж буй ажиллагаанд “Олон улсын I шатны эмнэлгийн баг”-т эмнэлгийн мэргэжилтнүүдийг анхлан үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллагааны газар оронд илгээгээд байна.
Тэртээ 21 жилийн өмнө холыг харж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээх шийдвэр гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд, түүний залгамжийг үргэлжлүүлэн авч яваа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, хамт олон, энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, одоо үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагчдадаа талархал илэрхийлж, “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
| ЦЭНХЭР ДУУЛГАТ ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |