-Гэдэсний халдварт өвчин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-НЭМГ нь долоо хоног бүр харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл аван, гэдэсний халдварт өвчний тохиолдлыг судалдаг. Ингэхдээ долоо хоног, сар, улирал жилээр нь харьцуулдаг. Ингэж судалснаар ямар төрлийн үүсгэгч дээр нян илүү их илэрч байна, илэрсэн нян болон үүсгэгчээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэдэг. Өнгөрсөн мөн үетэй харьцуулахад энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдээгүй.
-Энэ төрлийн өвчлөлийн шалтгаан нь юу байдаг вэ?
-Гэдэсний халдварт өвчний тохиолдлуудын 90 гаруй хувийг цусан суулга өвчин, 4-5 хувийг сальмонеллёз /нянгаар үүсгэгдэж, ходоод гэдсийг үрэвсүүлдэг өвчин/, үлдсэн 2-3 хувийг хоолны хордлого эзэлж байна. Цусан суулга өвчин нь өвдөөгүй боловч халдварын нянг тээж буй хүнээс нөгөө хүнд бохир гар, хоол хүнсээр дамжин халддаг. Бохирлогдсон хоол хүнсэнд бидний шууд хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн орно. Мөн үүсгэгч нян нь хөрсөнд 2-4 сар, сүү сүүн бүтээгдэхүүнд 2-60 хоног, усанд хоёр сар амьдрах чадвартай.
-Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ерөнхийдөө хордлогын шинж илэрдэг. Тодруулбал, халуурах, бөөлжих, толгой, хэвлий өвдөх, олон хоног гүйлгэх, хоолны дуршилгүй болох, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэдэсний халдварт өвчнөөр голдуу нялх хүүхэд, 65-аас дээш ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхүүд болон дархлаа сул хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг. Иймд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоох эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.
-Энэ төрлийн халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирсэн бол гадуур хувцсаа тайлах, шаардлагатай тохиолдолд угааж цэвэрлэх, гараа тогтмол савангаар угаах, жимс жимсгэнэ, хүнсний ногоог содатай халуун, бүлээн усаар угаах, мах махан бүтээгдэхүүнээ сайтар боловсруулж хэрэглэх, хоносон хоолыг дахин халааж идэхгүй байх зэргээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж болно.
| З.БОЛОРМАА: Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой |
|
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |