Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын талаар танилцууллаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг "Манайх 2022 онд нийслэлийн харьяа 17 байгууллагаас судалгаа авахад Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад 1002 тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай дүн гарсан. Гэтэл өнгөрсөн удаа орсон борооны улмаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд нийслэлийн инженер хангамжийн долоон байгууллагад 13 төрлийн 105, тохижилт үйлчилгээний 16 байгууллагад 12 төрлийн 87, нийт 192 машин механизм байлаа" гэв.
Өөрөөр хэлбэл, энэ нь шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм тав дахин цөөн байна гэсэн үг юм. Иймээс тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагын талаар судалгаа хийж, түрээсээр авах боломжийг судалжээ. Улмаар АНУ, ОХУ, БНХАУ, Беларус Улсын компаниудтай хамтран ажиллахаар санал солилцож байгааг танилцуулав. Энэ нь төсөвт ачаалал өгөхгүйгээр асуудлыг шийдэх гарц гэдгийг тодотгож байлаа.
Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Санхүүгийн түрээсийн хуулиас гадан Тендер, Төсвийн тухай хуулийг баримтлах шаардлагатай, нэг хуулиар зохицуулах харилцаа биш. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг судалж үзэхийг хүслээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "УБЗАА-ны үндсэн үйл ажиллагааны 60 орчим хувийг хувийн хэвшил гүйцэтгэдэг болсон. Энэ хүрээнд мөн аж ахуйн нэгжүүддээ тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна. Мөн өнгөрсөн удаагийн үер шиг онцгой үед ашиглах тоног төхөөрөмж, машин механизмын бааз шаардлагатай" гэлээ. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг түрээсээр шийдвэрлэх саналыг судлан, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
| Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэх шаардлагатай |
|
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |