Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын Хойд Ази, Ойрхи Дорнодын бүс нутаг хариуцсан захирал Тап По Тек болон мөн тус байгууллагын зөвлөх Лим Чи Киа нарт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Төсөв, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү болон Захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, орон нутаг хариуцсан мэргэжилтэн У.Усгал нар нь 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК зэрэг байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь танилцууллаа.
Дээр дурдсан гадаад улсын төлөөлөгчид нь хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлж буй эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрийг тэдгээр төрийн өмчит компаниудад танилцуулж, Сингапурын эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах боломжит хувилбаруудын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Энэхүү байгууллага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон билээ. Уг санамж бичгийн төслийн загварт сэргээгдэх эрчим хүчний талаар хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагаасаа хуваалцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан.
Үүний хүрээнд "Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК" болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК зэргийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухайд санал солилцсон юм.
| Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцлаа |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |