“Мөн зөв” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр оруулж ирдэг ахуйн газыг хуурамчаар үйлдвэрлэж, нууцаар зардаг байж болзошгүй хэрэг өнгөрсөн долоо хоногт илэрсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хэрэглэх заавар, хаяг нь тодорхойгүй 100 гаруй хайрцаг ахуйн газыг карго ачаанд нууж, хилээр оруулж ирээд Увс аймаг руу тээвэрлэхээр завдсан үед нь “Мөн зөв” ХХК-ийн ажилтнууд газар дээр нь илрүүлсэн байдаг. Харин тус зөрчлийг хэрхэн хянаж, шалгаж байгаа талаар Хотын стандарт, хяналтын газрын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт хууль бусаар стандарын шаардлага хангаагүй ахуйн газын Увс аймаг руу тээвэрлэж байхад нь “Мөн зөв” ХХК-ийн илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжүүлж, 100 гаруй хайрцаг барааг битүүмжилсэн. Манайд тусгай бодис хадгалах агуулах байхгүй учир ГЕГ-ынханд хүлээлгэж өгөхөөр ярилцаж байгаа. Учир нь манай улсын урд хилээр тэсэрч, дэлбэрэх аюултай ахуйн газ оруулж ирэхийг хориглосон байтал, хяналтгүй газ орж ирсэн байгаа юм. Мөн газыг дуураймал буюу стандартын шаардлага хангасан эсэхийг шалгах лаборатори байхгүй. Хийг химийн тусгай аргаар шинжилж тогтоодог. Химийн хүрээлэн, Ашигт малтмал, Газрын тосны газар, ГЕГ-ын алинд нь ч ахуйн газыг шинжлэх лаборатори байхгүй учир дээрх хэрэг гацсан байдалтай байна. Би тус хэргийг хуулийн хүрээнд хариуцаж ажиллах ёсгүй. МХЕГ-ыг татан буулгахаас өмнө энэ төрлийн асуудлыг хариуцдаг байсан юм. Тиймээс өнөөгийн хариуцаж ажиллаж, байгаа хүмүүст зөвлөгөө өгч байгаа” гэсэн юм.
| УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Т.МӨНХБОЛД: ХУУРАМЧААР ҮЙЛДВЭРЛЭЖ, ХИЛЭЭР НУУЦААР ОРУУЛЖ ИРСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АХУЙН ГАЗЫГ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИ БАЙХГҮЙ УЧИР ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА УДААШИРСАН |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |