УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржхандаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Бэрхшээлтэй цаг үед өөрчлөлт яригдаж байна. Иргэдийн саналыг сонсохоос гадна улс төрийн намуудын зөвшилцөл, ойлголцол чухал. Анх манай нам 152 гишүүнтэй тогтолцоо нь 50/50 байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. Учир нь, судалгаан дээр үндэслэж ийм тооцоо гаргасан. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа гишүүдийн тоог буулгах саналтай болсон. Тухайн үед Ардчилсан намын саналаар 60/40 гэсэн харьцаанд авчирч тоог нь 126 болгоё гэсэн. Өчигдөр бүлгийн уулзалтын дараа 78/48 гэсэн харьцаан дээр тогтсон. Ингэснээр 60/40 гэсэн Ардчилсан намын харьцаа хадгалагдаж байна. Харин мандатын тоо Улаанбаатар хотод нэмэгдэх ёстой гэдэгт зарчмын хатуу байр суурьтай байгаа. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, 60 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Нэг УИХ-ын гишүүн 100 мянган хүнийг төлөөлж байсан бол өөрчлөлт хийгдсэнээр дунджаар 30-40 мянган иргэнийг төлөөлөх болно. Ийм учраас Улаанбаатар хотын мандатыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт саналд нэгдсэн” гэв.
| Т.ДОРЖХАНД: Улаанбаатар хотын мандатыг нэмэгдүүлэхтэй санал нэгдсэн |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |