Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаар зураан бөхийн барилдах эрхийг хассан байна. Үүнд улсын харцага Ш.Уламбаярыг "Дөрөвдүгээр сарын 8-ний барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон барилдааны жаяг дэгийг зөрчсөн" хэмээн үзэж, барилдах эрхийг нь нэг сараар хасах шийдвэр гаргажээ. Тус шийдвэртэй санал нэгдэж байгаа эсэх талаар улсын харцага Ш.Уламбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 8-нд Архангай аймгаас төрөн гарсан таван аваргын нэрэмжит 256 бөхийн барилдаан болсон юм. Тус барилдааны үеэр сумын заан М.Сумъяабазарыг давах үедээ дээрээс нь дараад уначихсан юм. Тухайн үед би түүнийг давсан боловч М.Сумъяабазарыг давуулж байсан. Гэтэл өчигдөр Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурлаар намайг буруутгаж нэг сар барилдах эрхийг минь хассан байна. Шинэ дүрэм, журам гарсан юм байлгүй гээд гаргасан шийдвэртэй санал нэгдэж байгаа. Нэг сарын хугацаанд барилдах эрхгүй ч гэлээ бэлтгэлээ таслахгүй хийнэ” гэлээ.
| УЛСЫН ХАРЦАГА Ш. УЛАМБАЯР: М.СУМЪЯАБАЗАРЫГ ДЭЭРЭЭС НЬ ДАРААД УНАЧИХСАН ЧИНЬ “УЧРАА БӨХӨӨ НИДЭРСЭН” ГЭЭД МИНИЙ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЭГ САРААР ХАССАН БАЙНА |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |