Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх шийдвэрийн талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өглөө. ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ үеэр төсвийн тодотгол, тэр дундаа цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудал дээр иргэд цалингийн хэмжээний талаар их ярьж байна. Мэдэгдээгүй байхад худал мэдээлэл тарах эрсдэлээс сэргийлж зарим зүйлийг тодруулж хэлье. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын хамгийн доод цалин 565 мянга байгаа. Үүнийг долдугаар сарын 1-нээс 750 мянга болгож нэмэгдүүлнэ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчид дотор төрийн нийтлэг үйлчилгээ болон төрийн бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан гэж явдаг байсан. Үүнийг нэгтгэж төрийн мэргэжлийн үйлчилгээ гэх нэг ангилалд авч үзэхээр болсон. Ингэснээр төрийн албан хаагчдад ангилал, ялгаатай байдал, цалигийн ялгаатай байдал үүсдэг байсныг арилгаж байгаа юм. Төрийн захиргааны албан хаагчид буюу яамны албан хаагчид бусад захиргааны байгуулга , агентлагаас арай өндөр цалинтай байдаг. Үүнийг аравдугаар сарын 1-нээс тэгшитгэж, төрийн захиргааны бүр байгууллагын суурь цалин, хамгийн бага хэмжээндээ нэг сая төгрөг байна. Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа, дотоод цэргийн ангийнхны цалингийн хэмжээ бусдынхаасаа өөр байсан. Цагдаагийн цалин 999800 төгрөгөөс эхэлж байсныг нэг сая төгрөг болгохоор болсон. Мөн бусад төрийн тусгайныхны цалин нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүү бол ахмадуудын хамгийн их ярьдаг сэдэв. Үүнээс хойш 2014 онд хамгийн сүүлд шинэчилсэн юм билээ. Бүх ахмадуудын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ”гэв .
| Х.Булгантуяа: Ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмнэ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |