НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрт хамаарах гурван төслийн нэг болох Хотын засаглалыг сайжруулах төслийг тус агентлагийн буцалтгүй тусламжаар НЗДТГ, Азийн сантай хамтран 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо. Тодруулбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд зохион байгуулж, Хүний нөөцийн хөгжлийн төвийг байгуулан 2015-2022 онд давхардсан тоогоор нийт 20,933 албан хаагчийг сургалтад хамруулсан байна. Мөн 44 сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах, дахин шинэчлэх, цахимжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлснээс гадна төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэний шинэчилсэн бүртгэлийн болон архивын үйлчилгээнүүдийг бүх хороонд шилжүүлээд байна. Бизнес процессын дахин загварчлалын аргачлалаар нийслэлийн найман агентлагийн 20 үйлчилгээг цахимжуулсан нь төрийн үйлчилгээний цахим платформ e-Mongolia-ийн, бизнес эрхлэхэд шаарддаг зөвшөөрлийн үйлчилгээнүүдийг цахимжуулсан нь Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг цахим хэлбэрээр авч байгаа зэрэг үр дүн гарч буйг онцолсон юм.
| КАМБОЖ, ЛАОС, ТАЖИКСТАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРЫН ТУРШЛАГЫГ СУДАЛЖ БАЙНА |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |