"Нээлттэй нийгэм форум"-аас "КОВИД-19 БА ХҮНИЙ ЭРХ" асуудлын хүрээнд "ХӨЛ ХОРИО БА ДОТУУР БАЙРАНД БУЙ ОЮУТНЫ ЗОРЧИХ ЭРХ" сэдвээр судалгаа хийж, танилцууллаа. Тус судалгааны тайланг бүрэн эхээр нь хүргэж байна.
– Хоол хүнс цуглуулах зорилгоор ч гарч болохгүй байгаа тул оюутнууд хамаатан садан, таньдаг хүмүүсээр зөөлгөх эсхүл ойролцоох дэлгүүрээс хүргэлтээр авч байна. Хүргэлтээр авах тохиолдолд борлуулалтын доод хэмжээ заасан байдгаас (судалгаанд хамрагдсан 2 оюутны хэлснээр 50 мянган төгрөг) тэр хэмжээний мөнгө гаргах боломжгүй оюутны хувьд хүнсээ авахад хүндрэл учирч байна. Түүнчлэн, барааны сонголт муу, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ирүүлдэг, хүргэлт удаан, хүргэлтийн үнэ нэмэгддэг зэрэг хүндрэл тулгарч байгаагаа өгүүлжээ.
– Ихэнх өрөөнд оюутнууд дөрвүүлээ амьдарч байгаа бөгөөд оюутнуудыг сэлгүүцүүлэхгүй байх зорилгоор зарим оюутны байрны бие даах танхимыг хаасан нь үндсэндээ өрөөндөө сууж хичээл хийхээс өөр аргагүй байдалд оруулжээ. Сургалт цахимаар орж буй энэ үед видео хичээлийн чимээ өрөөний бусад оюутанд саад болох зэрэг хүндрэл үүсэж байна. Дийлэнх оюутны байр наслалт өндөртэй, жижиг өрөөнд олуулаа амьдардаг талаар судалгаанд дурджээ.
– МУИС-ийн нэгдүгээр дотуур байрны оюутнуудыг оройн 10 цаг гэхэд өрөөний гэрлээ унтрааж, унтсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь оюутнуудад бие даалтаа хийх, шалгалтдаа бэлтгэх боломж өгөхгүй байгааг онцолжээ. Мөн өглөө сэрээрэй гэж хаалга тогшдог зэрэг нь “шорон” шиг сэтгэгдэл төрүүлж байгаа тухай ч мөн хэлж байна. Энэ нь оюутнуудыг сэтгэл зүйн хүнд нөхцөлд оруулах эрсдэлтэй.
– Дотуур байранд амьдарч байгаа оюутны дийлэнх нь орон нутгийн харьяалалтай тул хөл хорио цуцлагдмагц гэр рүүгээ харихаар төлөвлөжээ. Аймаг бүр нийслэлээс ирэх оюутныг хүлээн авахаар төлөвлөсөн ч албан ёсоор оюутнууддаа мэдэгдсэн зүйлгүй байна.
– Оюутнуудыг орон нутаг руу явуулахын өмнө Ковид-19 цар тахлын шинжилгээ авахаар төлөвлөж байгаа хэдий ч арванэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байсан. Харин Шадар сайдын арваннэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын 2.6-д “оюутнууд түр журмын 2.2-т заасан www.119.mn хаягаар нэвтэрч бүртгүүлсний дараа Улсын онцгой комиссын шуурхай штабаас гаргасан хуваарийн дагуу шинжилгээний тусгай баг оюутны байр тус бүрт очиж шинжилгээ авна”, 2.7-д “гадуур байрладаг оюутнууд www.119.mn хаягаар орж түр журмын 2.2, 2.3-т заасны дагуу шинжилгээ өгснөөр зорчих эрхтэй болно” гэж зохицуулжээ. Гэвч хэзээ, ямар журмаар оюутнуудыг шинжилгээнд хамруулах нь тодорхойгүй хэвээр байна. Мөн гадуур байрлаж буй оюутнууд өөрсдөө очиж шинжилгээ өгсний дараа зорчих боломжтой ч шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй тул зорчих боломжгүй байдалд хүрчээ. Учир нь оюутнуудын нийслэлээс гарах хугацааг бусад иргэдтэй харьцуулахад ялгамжтай тодорхойлсон.
| ННФ: Оюутнууд дотуур байрны хөл хориог "шорон"-той зүйрлэсэн |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |