Монголын Үндэсний бөхийн холбооноос битүүний өдрийн барилдаанд дөрөв давсан 16 бөхийн допингийн шинжилгээний талаар мэдэгдсэн. Энэ үеэр допинг илэрсэн бөхийн талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бөх дасгалжуулагч, ёс зүйн алдаа зөрчил гаргасан эсэх нь хүн бүрийн нүдэнд ил байгаа. Монголын бөхийн холбооны барилдааны дүрэм, дэгийн багийн гишүүдийн ёс зүйн дүрэм, уламжлалыг дагаж мөрдөх ёс журмууд хариуцлагыг ноогдуулж байгаа. Ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог. Бөхийн барилдаанаас бусад үед болж байгаа ёс зүйн зөрчлийн асуудал дээр Үндэсний бөхийн ажлын алба тухайн зөрчлийг олж, тогтоож ёс зүйн зөвлөл рүү шилжүүлж өгнө. Допингийн асуудал дээр одоо мөрдөгдөж байгаа олон улсын дүрмийг дагаж 2022 онд батлагдсан үндэсний журмын дагуу асуудлуудыг шийдвэрлэнэ. Цагаан сарын барилдаанд оролцсон 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Бөхчүүдийн шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 5-нд ирсэн. Нэг бөхөөс допинг илэрч тухайн бөхөд мэдэгдэх гэтэл утсаа аваагүй. Шинжилгээ өгөхдөө бөхчүүд анкет бөглөдөг. Ингээд гэрийн хаягаар нь гурван удаа очсон хүн байгаагүй. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Ингээд тавдугаар сарын 21-ний өдөр В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл огт хариу хэлээгүй байгаа. Ингээд хариу хэлээгүй учир тухайн бөхийн нэрийг нийтэд зарлаж байна. Битүүний өдрийн барилдаанд дөрөв давсан 16 бөхийн нэг улсын арслан Э.Оюунболд S1 бүлгийн допинг хэрэглэсэн нь илэрсэн”гэв.
| Ц.Магалжав: Э.Оюунболд арсланд допинг илэрснийг мэдэгдэх гэсэн боловч хариу өгөөгүй учир нэрийг нь зарлаж байна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |