Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор гаднын жуулчид их ирж байна. Нөгөө талаас орон нутагт амьдардаг иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх тухай чухал шийдвэр гаргасан. Гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нээж, гадаад нислэг сэргэсэн. Үндсэндээ 30 гаруй чиглэлд нисдэг байсан бол одоо 100 орчим чиглэлд нисдэг болсон. Ганцхан “МИАТ” ТӨХК нисдэг байсан бол Монголын тав, гадаадын 10 гаруй авиа компани нисэх бололцоотой болсон. Үүнтэй холбоотойгоор гадаадаас ирэх жуулчдыг зөвхөн Улаанбаатар хотод биш Улаанбаатараас 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын дурсгалт газар, иргэдийн ёс заншил, ахуй амьдралтай танилцах боломжийг бүрдүүлэхэд дотоодын нислэг чухал байна. Урьд нь дотоодын нислэг үйлдэж байсан хоёр авиа компанийг дэмжиж байсан боловч харьцангуй өөрсдийнх нь санхүүгийн боломж муу байгаагаас нислэг сэргэхгүй байна. Тиймээс МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулъя, ингэснээр дотоодын нислэгийн үнэ 2-2.5 дахин бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр навигацийн орлогоос МИАТ компанид нэг удаа дэмжлэг үзүүлээд, үүнээс цааш ирэх оноос бие дааж нислэг үйлдэх бололцоо бүрдүүлэх шийдвэр гаргасан. Өмнө нь 12 аймаг руу нисдэг байсан бол өнөөдрийн байдлаар 3-4 аймагт тогтмол нислэг хийж байна. МИАТ компани ниссэнээр байнгын есөн аймаг руу нисэх боломж бүрдэх юм. Дээд тал нь долоо хоногт долоон удаа, доод тал нь нэг удаа нисэх боломжтой болно. хамгийн өндөр төлбөр нэг сая 700 мянган төгрөг байгаа. Одоо МИАТ компани нислэг үйлдэж эхэлснээр 900 мянган төгрөгөөр нисэх боломжтой болно" гэв.
| С.Бямбацогт: МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулснаар нислэгийн үнэ 2-2.5 дахин буурна |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |