Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийт 303 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
Улмаар сумын ерөнхий боловсролын сургуулийн 23 сая төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн байрыг эд хөрөнгө актлах тухай шийдвэр гараагүй байхад нураалгаж, гарсан модон материалыг бусдад ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
Мөн прокурорын байгууллагаас,
• Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169,
• Өмчлөх эрхийн эсрэг 68,
• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,
• Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11,
• Хүний амьд явах эрхийн эсрэг тав
• Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр ес
• Авлига, албан тушаалын тав
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зургаа
• Худал мэдээлэл тараах гурав
• Хууль сахиулагчийг эсэргүүцэх хоёр
• Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Хүүхдэд садар самуун сурталчлах , Мөнгө угаах, Хил хууль бусаар нэвтрэх, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус тус нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
| Хичээлийн байр нурааж, модон материалыг бусдад өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |