Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хөх чулуутын гол гэдэг газар Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн зургаан үсэг 300 гаруй жил болж байна. Одоогоос 300 жилийн өмнө Зая бандида гэгээнтэн Хөвсгөл далайгаар аялаад буцаж явахад сүсэгтэн ард иргэд маш олноор адис жанлав хүртэж удаан хугацаагаар саатуулсан байна. Энэ үед Зая бандида гэгээнтэн маш их ядарч туйлдаад хуран цугласан иргэдийг адиславал олон хоног саатах тул хурдан явахын тулд цул өөхөн цагаан чулуугаар "Ум Ма Ни Бад Мэ Хум" гэж 100 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй маанийн зургаан үсгийг газар дэлхийн хөрсөнд номлон адисласан байна.
Ингээд хуран цугларсан ард иргэдэд хандан "Миний эзгүйд энэхүү өлсөж доройтохоос хамгаалах өөхөн цагаан чулуу, заяа тавиланг тань гэгээрүүлэх маанийн зургаан бурханд сүсэглэн мөргөмой" хэмээн айлдаад явсан гэдэг. Түүнээс хойш нутгийн иргэд Зая бандида гэгээнтний бүтээсэн маанийн зургаан үсгэнд сүсэглэн залбирч ирсэн байна. Тус маанийн үсэг олон зуун жил өнгөрсөн учраас бүдгэрсэн боловч одоог хүртэл Алаг-Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хөх чулуутын голын өвөрт байдаг ажээ.
| Зая бандид гэгээнтний бүтээсэн маанийн зургаан үсэг |
|
2026-03-20 09:34:21
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |