Орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, ирэх сарын 1-нээс нутаг буцаах шийдвэрийг УОК гаргасан билээ. Иргэд 119.mn цахим хаягаар шинжилгээ өгөх газраа сонгон цагийн хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдаж буй. Гэхдээ иргэдийн дараалал хэт олон байгаагаас үүдэн олон цагаар гадаа дугаарлаж зогсох нь багагүй хүндрэл дагуулахаас гадна иргэдийн чих, хацар хайрагдах, доороосоо даарах, ханиад, томуу хүрэх зэрэг эрсдлүүдийг дагуулаад эхэлжээ. Тухайлбал, шинжилгээ өгч болно гэх цагийн хуваарийн дагуу очсон Н.Г “Би өчигдөр 15:10 цагт шинжилгээ өгөх ёстой байсан. Хүмүүс цаг хамаарахгүй дугаарлаад байна гэхээр нь 13:00 цагаас очиж, дугаарласан. Дөрвөн цаг гадаа зогсож байж, 17:10 минутад шинжилгээгээ өгсөн. Өвлийн хүйтэнд, цементэн дээр удаан зогссон учир доороосоо их даарсан. Орой гэртээ иртэл хөл хайрагдсан байсан. Гэртээ харихын тулд их даарсан ч шинжилгээгээ өгөхөөс өөр арга байхгүй учраас тэвчсэн. Анх бүртгүүлсэн цагтаа шинжилгээ өгч амжихгүй бол бүр долоо, найм хоногийн дараагийн дугаар өгч байна гэсэн учраас тэссэн” хэмээлээ.
Түүнчлэн “Хөдөө, орон нутгаас ирсэн настай хүмүүс, бага насны хүүхдээ үлдээх айлгүй иргэд тэнд олноороо байсан бөгөөд цөөнгүй хүний чих, хацар хүйтэнд хайрагдаж, даарч байсан. “Ханиад хүрээд ч хамаагүй шинжилгээгээ өгч, гэртээ харих минь” гэсэн хүмүүс тэнд олон байсан. Зохион байгуулалт муу дээр хүмүүс дараалал дайрах, шахах зэрэг ухамсаргүй байдал нийлээд нэлээд эрсдэл бий болгож байсан” гэсэн юм.
| Шинжилгээ өгөхөөр олон цаг дугаарласан иргэний хөл хайрагджээ |
|
2026-03-20 09:34:21
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |