Завхан аймгийн Онцгой комиссын "Шуурхай штаб" 11 дүгээр сарын 29-ний орой хуралдаж Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсож дараах шийдвэрийг гаргасан байна.
Нийслэлээс Завхан аймагт ирэхээр нийт 4269 иргэн хүсэлтээ илэрхийлсэн байна. Үүнээс 2812 иргэн нийтийн тээврийн хэрэгслээр, 1457 иргэн хувийн тээврийн хэрэгслээр, 51 иргэн онгоцоор ирнэ. Улаанбаатар-Улиастай, Улаанбаатар-Тосонцэнгэл, Улаанбаатар-Тэс гэсэн гурван чиглэлд явах нийт 35 автобусыг 42 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэж хоёр удаагийн татан авалт хийхээр төлөвлөжээ.
Нэгдүгээр ээлжийн 42 автобус маргааш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагт, хоёрдугаар ээлжийн автобуснууд 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлнө. Эхний ээлжийн татан авалтаар 42 автобусаар 1640 иргэн ирнэ.
Иргэдийг хүлээж авахаар Улиастай суманд таван бүлэг, Тосонцэнгэл, Тэс сумдад тус бүр нэг бүлэг байгуулаад байна. Иргэдийг сум суманд нь хүргэх зорилгоор тойргийн сумдаас тусгай машинууд бэлтгэхээр шийдвэрлэлээ. Харин Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумын иргэдийг баг, багийнх нь гадаа буулгаж гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоног гэрийн тусгаарлалтад байх хугацаанд хяналт тавих ажлын хэсгийг сум, баг тус бүрт нь зохион байгуулж ажиллах аж.
| Завхан аймаг Улаанбаатар хотоос 4269 иргэнээ татан авах бэлтгэл ажлаа хангажээ |
|
2026-03-20 09:34:21
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |