Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал, аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Таван настай хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэж Архангайд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Өчигдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон талаар цахим орчинд мэдээлэл гарсан. Тухайн үед тус сумын ЗДТГ-ын дарга Ш.Нэргүйбаатараас тодруулахад "Халдвар илэрсэн хүний ойрын хавьталд орсон байх магадлалтай нэг иргэнийг олсон. ТЕГ-аас мэдээлэл ирсний дагуу тухайн иргэнийг ойрын хавьтал байж магадгүй хэмээн шинжилгээнд хамруулсан" гэх мэдээллийг өгч байсан юм. Мөн тэрбээр "Тус иргэн нь арваннэгдүгэр сарын 15-нд хүнс тээвэрлэж ирсэн нутгийн уугуул иргэн. Сум руу нэвтрэх үед нь асуумж судалгаа авч, халууныг нь хэмжиж нэвтрүүлсэн. Одоо суманд хэсэгчлэн хөл хорио тогтоосон байна" гэсэн юм. Тус жолооч нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал аж. Тодруулбал, дуудлагын бариачийн нэгдүгээр хавьтал гэнэ.
| Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр тохиолдол батлагдлаа |
|
2026-03-20 09:34:21
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |