Улс даяар хатуу хөл хорионд орсон цаг үед цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл хэрхэн ирж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ямар байна вэ?
-Цагдаагийн байгууллагад ирсэн бүх сүүлийн тав хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг өмнөх долоо хоногийн тав хоногтой харьцуулахад бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө 10798 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол хөл хорионы дэглэмд шилжсэн тав хоногт 3891 болж, 63 хувиар буурчээ. Мөн 4512 зөрчил бүртгэгдсэн бол 1486 болж, 67 хувиар буурсан байна. Гэмт хэргийн шинжтэй 398 дуудлага бүртгэгдэж байсан бол 176 болж, 55 хувиар буурчээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 746 дуудлага ирж байсан бол хөл хорио тогтоосон эхний тав хоногт 243 болж 63 хувиар буурчээ. Мөн 1619 иргэн эрүүлжүүлсэн бол 371 болж, 77 хувиар буурч, 439 иргэн согтуугаар автомашин жолоодсон бол бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн эхний тав хоногт 70 болж, 80 хувиар буурсан байна.
-Өнгөрсөн хоногт хэчнээн, ямар төрлийн дуудлага ирсэн бэ?
-Цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд ирсэн хоногийн мэдээллээр нийт 615 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 265 зөрчил, хулгайлах гэмт хэрэг найм, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй 40 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн согтуугаар автомашин жолоодсон долоон иргэн, гэмтсэн тав, олон нийтийн газар танхайрсан 36, эрүүлжүүлсэн 83, хүний биед халдсан 18, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

| М.Мөнхшүр: Гэмт хэргийн шинжтэй дуудлага 80 хувиар буурсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |