Алтанбулаг боомтоор ачаа зөөвөрлөн орж ирсэн жолооч Д нь коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, улмаар түүний эхнэр болон ойрын хавьтлын гурван хүн мөн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм. Түүнийг тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа дуусгаад гэртээ гарснаас нь хойш коронавирусийн халдвар илэрсэн билээ. Тодруулбал, түүнийг эмнэлгээс гарснаас гурав хоногийн дараа ХӨСҮТ-өөс холбогдож, дахин шинжилгээ авснаар "Ковид-19"-ын халдвар авсан нь тогтоогдсон юм. Жолооч Д эмнэлгийн удаа дараагийн шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан учраас дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг эхнэр болон хадам ээж, дүүгийн хамт үзсэн байдаг. Тэрбээр тоглолтын дараа Д.Дэмбэрэлнямбуу дуучинтай гар барьж, дурсгалын зураг татуулсан гэх мэдээлэл бий. Улмаар уг дуучныг ойрын хавьтлын 10 хүнтэй нь өчигдөр ХӨСҮТ-д тусгаарласан юм. Түүний шинжилгээний хариу гарсан эсэх талаар Д.Дэмбэрэлнямбуугаас тодрууллаа.
Тэрбээр "Миний болон ах дүү нарын маань шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Намайг Увсад тоглолт хийсэн гэж зарим хэвлэлээр худал бичиж байна. Би аймагтаа очоогүй. Улаанбаатар хотод тоглолт хийсэн. Миний тоглолтыг 2000 гаруй хүн үзсэн. Миний тоглолтыг үзсэн бүх хүн зүгээр байгаасай гэж залбирч байна. Халдвар авсан жолоочийг би сайн танина.Түүнтэй гар барьж, зургаа татуулсан нь үнэн. Хэн ч халдвартай гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Түүний буруу ч гэж байхгүй, өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг гэдэг. Цаашид энэ өвчин намдаж, сайхан цаг ирэхээр ард түмэнтэйгээ олон сайхан уран бүтээлээрээ уулзана. Шинжилгээний хариу сөрөг гарсанд баяртай байна" гэлээ.
| Д.Дэмбэрэлнямбуу: Миний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |