Тэгвэл БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн 00, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд өнөөдөр “НИК”, “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн ШТС-уудыг түшиглэн БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр боловсон 00 байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-ын салбаруудыг түшиглэн ариун цэврийн байгууламж, боловсон 00 байгуулна. Аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршилыг тооцжээ. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг ШТС-ыг түшиглэн байгуулснаар харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болон өргөжүүлнэ” гэлээ.
Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг хамтран ажиллаж буй ААН-үүд илэрхийллээ.
| БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр орон нутгийн ШТС-уудын ойролцоо боловсон 00 байгуулах төсөл хэрэгжүүлнэ |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |