Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам энэ сарны 24-26-нд болсон. Ойн баяр наадмын үеэр орон нутгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд олон уран бүтээлчдийг дуулуулж, өргөн дэлгэр зохион байгуулсан. Харин энэ үеэр дуучин Мөнх-Эрдэнэ буюу BIG GEE өөрийн цахим хуудастаа “Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам онцгүй боллоо. Бидэнд байрлаж, хонох газар олдоогүй. Бид Баянхонгор аймгийн буудалд хонохоор явж байна” хэмээн бичлэг хийсэн. Энэ талаар тус аймгийн Засаг дарга А.Ишдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Бүх уран бүтээлчид, дуучдыг орчин үеийн халуун ус, ариун цэврийн өрөө, 24 цагийн цахилгаантай нэгдсэн баазад байрлуулсан. Нэг ч хүнийг гадаа хонуулаагүй. Харин заримд нь монгол гэр таарсан байх. Монгол хүн байж гэрт хонож чадахгүй бол яах вэ. Дуучин GEE Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын гаралтай хүн шүү дээ. Харин аймгийнхаа ойн баяр наадмаар сэтгэлээрээ үнэгүй дуулаад өгчих байтал ингэж ярьж болохгүй. Уран бүтээлчдээс гадна манай аймгийн ойгоор өндөр настай, гавьяа шагналтай олон хүн ирсэн тэднийг буудалд байрлуулсан юм. Тэдэнтэй барьцаад байгаа юм уу. Үнэндээ ойлгоогүй. Түүнээс өөр ийм гомдол, санал хэлсэн хүн байгаагүй” гэв.
| ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ: BIG GEE монгол хүн байж гэрт хонож чадахгүй “Буудалд хононо” гэж уурласан |
|
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |