ЭЦА-наас өчигдөр Гаалийн Ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудын гэрт болон ажлын байранд шалгалт хийж, их хэмжээний бэлэн мөнгө, доллар хурааж авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны даргаас тодрууллаа.
Тэрбээр “Бидэнд Гаалийн Ерөнхий газарт хяналт, шалгалт хийсэн гэх албан ёсны мэдээлэл хууль хяналтын байгууллагаас ирээгүй байна. Албан бус мэдээллээр дээрх шалгалтыг зөвхөн Гаалийн байгууллагын алба хаагчдад хийгээгүй. Өмнөговь аймгийн Гашуун сухайтын нүүрс ачиж, буулгах талбайн үйл ажиллагаатай холбогдох албан тушаалтнууд, тухайн орон нутгийн цагдаа болон хилийн цэргийн алба хаагчид гээд 4-5 хүний орон байр, ажлын өрөөнд нь хяналт, шалгалт хийсэн байна.
Харин Гаалийн байгууллагын нэг албан хаагчийн гэрт хяналт, шалгалт хийсэн. Манай байгууллагатай холбогдох тус албан тушаалтан 2-3 сарын өмнө ажлаасаа халагдсан. Учир нь, Гаалийн улсын байцаагчийн ёс зүй алдаж, сахилгын зөрчил гаргасан гэж үзээд түүнд албаны дотоод хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын дараа Гаалийн тухай хуулийн дагуу ажлаас нь чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулж, хуулийн байгууллагад тус хүнийг “Шалгаж өгөөч” гэж хандсан.
Үүний дагуу манай байгууллагад хяналт, шалгалт хийсэн гэж ойлгож байгаа. Тус ажилтан Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Гаалийн газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан. Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гараагүй юм билээ. Харин нүүрс ачих, буулгах талбайд ажилладаг албан тушаалтны холбогдох байрнаас их хэмжээний мөнгө хурааж авсан гэх мэдээлэл бий” гэлээ.
| ГЕГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН: "ГАШУУН СУХАЙТЫН ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ШАЛГАЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААЖ АВСАН" ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |