Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Замын Үүд боомтод хэрэгжиж байгаа экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг Шадар сайд сонсож, холбогдох яамдын болон агентлаг, орон нутгийн удирдлагуудад хандаж чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах, олон нийтэд үнэн бодитой зөв мэдээлэл хүргэх талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Замын Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэгтэй ачаа, бараа бүтээгдэхүүн татан авч, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг" дурдаад, цаашид энэ тоог өсгөн ажиллахыг зорьж ажиллаж байна. Хил дундын “0” цэгээс зөөвөрлөгдөн Гаалийн бүс, ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг, галт тэрэг болон автомашинд сэлгэж ачиж, чингэлгийг буцаах нөхцөлтэйгээр тээвэрлүүлэхэд гарах замын зардлын тооцоо харьцангуй бага гарч байгаа” гэдгийг онцоллоо.
Шадар сайд “Зам тээврийн яам, ХЦУГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагууд хамтран Ажлын хэсгийн зохион байгуулж байгаа ажлуудыг тоймлон, тухайн өдөр хилээр нэвтэрсэн болон Улаанбаатар хот руу төмөр зам, авто замаар ачигдан гарч буй ачаа барааны тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан өдөр бүр олон нийтэд хандан хүргэж байх”-ыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн үндэслэлгүйгээр болон үгсэн хуйвалдах замаар ачаа тээврийн үнэ нэмэх зэрэг зохисгүй үйлдлийг тагнуул, цагдаа, шударга өрсөлдөөнтэй тэмцэх байгууллагууд шалган тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг санууллаа.
Мөн Алтанбулаг зэрэг хойд болон баруун бүсийн хилийн боомтуудаар дамжуулан ОХУ болон Европ, Дундад Азийн улс орнууд руу ачаа, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, экспорт, импортын тээвэр хийх боломжийг олон улсын тээвэр зуучийн компаниудтай холбогдож, Монгол улсын иргэд, жолооч нар өөрсдийн автомашинаар уртын тээвэр хийх боломжийг судлан танилцуулахыг Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд даалгалаа.
| Замын-Үүдээр орж ирж буй ачаа барааны мэдээллийг нийтэд ил тод хүргэж байхыг даалгалаа |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |