ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад аравдугаар сарын 1-2 ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Болгарын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн яамны Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд хоёр орны яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, ингэхдээ хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж худалдан авах мөн хүнсний аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцсан. Болгарын талаас дээрх хэлэлцээрийн төслийг Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн хоёр улсын салбарын боломж бололцоог харилцан ашигтай байдлаар ашиглаж, цаашид газар тариалан, хөрсний элэгдэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж яамд хооронд санамж бичиг байгуулан байнгын ажиллагаатай механизм бий болгохоор тохиролцсон байна.
Мөн төлөөлөгчид Болгарын “Земеле Агро” ООД-ийн компанийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Балкан ООД-ийн компанийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан юм. Түүнчлэн Болгар улсын ургамал, агро-биотехнологийн чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв болох Хөдөө аж ахуйн академийн Агробио хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох Монголын судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх ойрын хугацаанд цахим уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
| Болгар Улстай хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |