Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцогч бүх талууд, ялангуяа сонгогчдын сонгуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сонгуулийг ил тод, шударга явуулахын ач холбогдол, үйл явцыг тайлбарлан таниулах, сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Сонгогчийн боловсрол, сургалтын төвийг байгуулан ажиллаж байна.
Тус төвөөс Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандан уриалга бүхий албан бичгийг өнөөдөр илгээлээ. Уг уриалгад нам, эвсэл, нэр дэвшигчид, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтнууд, ажиглагчдад зориулсан сонгуулийн хууль тогтоомж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах зэрэг олон талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд зөвхөн энэ удаагийн нөхөн сонгуулиар төдийгүй цаашид ч байнгын харилцаатай байж, Монгол Улсынхаа иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангахад онцгойлон анхаарал хандуулж, хамтран ажиллахыг уриалсан юм.
Сонгуулийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд амжилттай зохион байгуулах болон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, эвсэл, мөн сонгуулийн ажиглагчидтай хамтран олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тус Төв төлөвлөн ажиллаж байна.
| Сонгогчийн боловсрол, сургалтын төвөөс нам, эвсэл, нэр дэвшигчдэд хамтран ажиллахыг уриаллаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |