Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос Улсын их хурлын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан ирэх оны улсын төсөвт тусгаж өгөх хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, МҮЭХ 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, хөдөлмөрийн зах зээлийг анхаарч, ажил эрхлэлтийг бодитой дэмжихийг шаардсан юм. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүссэн.
Энэ үеэр Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрэхээс өмнө нас барж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэврээ авч чадаагүй бол өвлүүлэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх ёстой байна. Мөн цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр хүнд, хэцүү болж байна” гэлээ. Харин Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байхдаа нас барах, үйлдвэрлэлийн осолд орох зэрэг олон тохиолдол гардаг. Бид долдугаар сараас хойш жагсаж, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлээгүй” гэв.
| МҮЭХ цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэхийг шаардлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |