Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлжээ. Уг газрыг түшиглэсэн Төв азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төвийн шавыг тавилаа.
Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, Хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон гэж Т. Идэрхангай доктор үзэж байна.
Х.Пэрлээ, Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн зэрэг үе үеийн олон археологич “Хүннүгийн нийслэл Луут хот буюу Лунченийг Хангайн нуруунд бий” гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.
Уг таамаглалыг баримтлан Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн судалгааны ажлаа шавь нарынхаа хамтаар үргэлжлүүлж байна.

Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных гэж үзэж байна. Мөн байршил нь төв замаас хол, хонхор газарт байгаа нь уг газрыг социализмын үед тариа тарихаар хойд, урд талаас нь 2-3 километр хагалчихсан байгаа нь анзаарахааргүй байсан байна. Хааны зуны том ордон нь малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон байна. Вааран дээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг байна. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооны бүтэн олджээ.
Олдворыг сэргээн засварлах асуудал маш чухал. Одоогийн байдлаар модон эдлэл олдоогүй байна. Ваарны хагархай маш их олдсоныг Монголдоо сэргээн засварлах боломж бий гэдгийг
Т.Идэрхангай доктор хэлж байна. Модон, шавар, төмөр эдлэлийг сэргээх энэ чиглэлийн боловсон хүчин чадавхжиж байгаа ч гадны оронтой харьцуулахад тусгай лабораторигүй учраас он, цаг тогтоох болон генетикийн судалгааг гаднын томоохон лабораторид хийлгэдэг . Энэ шинжилгээг Монголдоо хийдэг болоход анхаарах, шинжлэх ухааны салбарын хөгжил, түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх, чухал ажлыг эхлүүлсэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан амжилт хүсээд Монголын шинжлэх ухааны салбар, цаашилбал Төв азийн түүх соёл, аялал жуулчлалын цогцолбор болохуйц тус газрын мэдээлэл, судалгааны төвийн шав тавих ёслолд оролцлоо.

| Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, танилцуулах мэдээллийн төвийн шав тавилаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |