ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээнийг энэ сарын 23,24-ний өдөр зохион байгуулжээ. "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж байжээ. Энэ жилийн хувьд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноороо онцлог юм.

Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, 96 тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдсөн байна. Энэ тэмцээнээр хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээн болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор зохион байгуулжээ.

Уг тэмцээнд баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд эхний өдөр багаар ажиллах даалгавар биелүүлсэн бол хоёр дахь өдөр багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачины мэргэжлийн үйл ажиллагааны төрлөөр үүрэг гүйцэтгэн өрсөлдлөө. ХХЕГ-ын эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй эмч, шилдэг эрүүл мэндийн зааварлагч, шилдэг жолооч зэрэг төрөлд тэргүүлэн багийн нэгдсэн дүнгээр шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах алтан цомын эзэд боллоо.
| Хилчин эмч нар алтан цомын эзэд боллоо |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |