Монголчууд "Токио-2020" паралимпийн наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59 дүгээр байрт жагссан билээ. Тэгвэл паралимпийн наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Э.Содномпилжээг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагналаа.

Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпийн хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол баталсан билээ.
| Паралимпийн аварга Э.Содномпилжээг "Алтан од" одонгоор шагнажээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |