Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ болон ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагууд Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцсан байна.
Дархан-Уул аймагт байрлах ШУТИС нь 3000, АШУҮИС 2000, ХААИС 2000 оюутнууд суралцах боломжтой байдаг бол өнөөдрийн байдлаар ШУТИС 1102 , ХААИС 444, АШУҮИС 879 оюутан суралцаж байгаа аж. Иймд хичээлийн байрны хүчин чадал, нөөц боломжид суурилуулан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг дурдлаа.
Аймагт их сургуулийн хотхон байгуулахтай холбогдуулан оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, орон нутагт ажиллах багш сурган хүмүүжүүлэгч нарт тэтгэмж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж дэд сайд Г.Ганбаяр хэллээ.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал орон нутгийн зүгээс их сургуулиудын хотхон байгуулах асуудлыг дэмжиж ажиллахаа хэллээ
| Г.Ганбаяр: Орон нутагт ажиллах багш, суралцагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд үе шаттайгаар хэрэгжинэ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |