Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковид-19 эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт өчигдөр ажиллажээ. Тухайлбал, Эх, нярайн Үндэсний төв-2-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.
Иргэдийн хэлж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа Ковид-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. Мөн 3000 жирэмсэн эмэгтэйд ковид-19-ийн эмчилгээ хийж, уг өвчнөөр өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Өчигдрийн байдлаар тус эмнэлэгт 1100 хүн ковид-19-ийн эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд эмчилгээний тусламжийг үзүүлж байна.
Хүнд цагт хүчин чадлаасаа дөрөв дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭНҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ор нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө. Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм.
| Яармагийн 300 ортой эмнэлэгт коронавирусийн халдвартай 1100 хүн эмчлүүлж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |