Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд гавьяат эмч А.Амбасэлмаа оролцож, ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг танилцууллаа.
Тэрбээр "ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтад 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, туршлагаа ярилцсан. Манай улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцлаа. Коронавирусийн халдвар устахгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл бий. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байх нөхцөл байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.
Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно. Ингэсэн үед урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно. Вакциндаа хамрагдах нь чухал. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв " гэлээ.
| А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн халдвар нутагших төлөвтэй байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |