Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06:30 минутаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийж ажиллаж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм.
.jpg)
Энэ талаар ТЦА-ын Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат “Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээлийн шинэ жил хийгээгүй. Тиймээс иргэд, хүүхэд багачууд хичээлдээ идэвхтэй хамрагдаж, улмаар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс явган хүний гарц, уулзварт зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэргээр ажиллаж байна. Цаг агаарын байдал дулаахан байгаа учраас иргэд явганаар болон унадаг дугуйтай зорчих нь их байна. Тиймээс бага насны хүүхдээ биеэсээ салгахгүй байх хэрэгтэй. Харин унадаг дугуйтай зорчигчид явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа түрэх, явган зорчигчийн хэсгээр явахдаа бусдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үүн дээр мөн цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Сургууль орчмын эргүүл буюу “school police”-тэй хамтарч, тогтмол мэдээ мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр онцгой анхаарч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явахад хяналт тавьж байна. Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад 06.00-22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын авто машин зогсохыг хориглосон байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд автомашинтай оролцож байгаа иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй бөгөөд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийн осол гарах эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн буудлуудад хяналт тавьж байна” гэлээ.

Иргэдийг замын хөдөлгөөнд ачаалал багатай, аюулгүй зорчуулахын тулд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоорой. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо
-Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлэх
-Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ аваарын гэрлийг асаах
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж, соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, боловсролын байгууллагын ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт замын хөдөлгөөний тухай хууль, эрх зүйн мэдлэг олгох, гудамж замын аюулгүй байдал зэргийг шалгах гэх мэт олон ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм.
.jpg)
| Ч.ЧИМЭДБАТ: Цагдаагийн байгууллагын алба хаагчид 06:30 цагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |