УИХ-ын нөхөн сонгууль хоёр ч тойрогт болох учир улс төрийн нам, эвсэлүүд хөдөлгөөн ихтэй байна. Тодруулбал, Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нарын оронд УИХ-д суух хоёр суудал хоосон бий. Сонгууль болохоор “солиорол” нь эхэлдэг нам, эвсэлүүд хөнжилдөө хөлөө жийлцэж, хөрөнгө мөнгөө хаялцаж эхэлсэн гэнэ. Тэр дундаа Монгол ардын нам бусдаасаа илүү "бужигнаж" байгаа сурагтай. Албан тушаал, эрх мэдлийн төлөө амь тэмцэж буй Ардын намынхны эргэн тойронд юу болж байгаа вэ.
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш чимээгүй байсан МАН-ынхан дунд нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал маргаан дагуулж байна. Тэгвэл урьдчилсан байдлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан тус сонгуульд нэр дэвших тохироонд хүрчээ. Аль ч цаг үед тус намын хариуцлагатай албан тушаалд томилогддог Д.Амбарбаясгалан УИХ-ын гишүүн болоод зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайд болох нүүдлээ эхлүүлж буй нь энэ гэнэ. Тэрбээр гишүүн болсныхоо дараа Ерөнхий сайдын “сэнтийд” залрахын тулд Засгийн газрыг унагаж, Л.Оюун-Эрдэнийг унагахаар төлөвлөсөн бололтой.
.jpg)
Ардын намынхандаа “жийгдэж” байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан нам руу гүйж, экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас аврал эрж очсон гэнэ. Учир нь, Х.Баттулгын гарт түүний талаарх ноцтой баримтууд байгаа аж. Хур их “факт” нь илчлэгдэх дөхсөн Ерөнхий сайд “Ах аа, больё оо хамтарч ажиллая” хэмээн уучлал хүсэн очиж, нууц уулзалт хийсэн байна. “Хар хайрцаг”-ыг нь хав дарсан Х.Баттулгыг өөрийнхөө орон тооны бус зөвлөх болгосон нь ийм учиртай бололтой.
.jpg)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Хэнтийн фракцынхан УИХ-ын гишүүн асан Сү.Батболдод “сүүлээ харуулсан” гэнэ. Тэдний эл үйлдэлд гомдсон Сү.Батболд М.Энхболдын бүлэглэлд нийлсэн байна. Сү.Батболд нэгдсэн бүлэглэлийнхээ сонгуульд өрсөлдөх бүх л санхүүжилтийг өөрөөсөө гаргаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн нь ч байсан тэдний эсрэг хөдлөх гол хүчийг Сү.Батболд санхүүжүүлнэ гэсэн үг.
.jpg)
Хэрэв энэ зураглалаараа явах юм бол намынхныхаа дунд болон олон нийтэд нэр хүндтэй байгаагаараа Д.Амарбаясгалан нөхөн сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох бололтой.
АРДЫН НАМЫНХНЫ ТОХИРОЛЦОО БУЮУ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮТЭЦ ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газар унасан ч бай, унаагүй ч бай бүтцийг нь шинэчлэх тохиролцоог эрх баригчид хэдийнэ хийжээ. Тухайлбал, “томилгоо хийгчид” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар одоогийн Шадар сайд С.Амарсайханыг томилохоор ярьжээ. Ингэснээр түүний Шадар сайдын суудлыг МАХН-д бэлэглэхээр болсон тухай яриа чих дэлсэх болов. Ямар ч байсан төрдөө хаягдсан Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд элбэснийхээ хариуд өөрийн намдаа гялтайх ганц суудал авч буй нь энэ. Харин Ерөнхий сайдын суудалд хоёр хүн яригдаж байгаа гэнэ. Тухайлбал, Ерөнхий сайд болох “тулаан” МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын дунд хүчтэй өрнөж байгаа аж. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хамгийн түрүүнд унагаж, түүний оронд шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэлийг томилж, Ц.Нямдоржийг Улсын ерөнхий прокурорын газрын даргаар тавих хувилбар яригдаж байгаа гэнэ. Хэрэв энэ зураглалаараа явах юм бол намынхныхаа дунд болон олон нийтэд нэр хүндтэй байгаагаараа Д.Амарбаясгалан нөхөн сонгуулийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох бололтой.
.jpg)
| Ардын намын бужигнаан дундаас Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар хоёрын нэг нь Ерөнхий сайд болно гэв үү |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |