Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод байсан. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг Улсын онцгой комиссоос хориглож, зургадугаар сард хойшилсон Отгонтэнгэр хайрханы тахилга өнөөдөр болж байна. Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахина. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахидаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг өнөөдрийн билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон юм.
Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг. Энэ уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.
Тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай аж. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргажээ.
| Отгонтэнгэр хайрханы тахилга болж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |