Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өчигдөр батлан даалтад гаргаж, сулласан юм. Гурван шатны шүүхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж зургаан жил ял эдэлсэн Т.Чимгээгийн ээж 78 настай Ц.Маруштай холбогдлоо.
-Таны охин зургаан жил хоригдоод өчигдөр батлан даалтад гарлаа. Та охинтойгоо уулзсан уу?
-Би “Баярлалаа” гэдэг үгийг монголынхоо ард түмэнд хэчнээн ч хэлсэн багадахаар тийм их баярлаж сууна аа. Миний охиныг гаргахын төлөө ярьсан, явсан, суусан бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Их баярлахаар хэлэх ч үг олддоггүй юм байна шүү. Охинтойгоо хурдан л уулзах юм сан гэж хүлээж байна. Охинтойгоо уулзвал илүү их баярлах байхдаа,би. Хөл хориотой байгаа болохоор хэзээ уулзахаа ч мэдэхгүй сууна.
-Охин нь тантай холбогдсон байх. Юу ярьж байна вэ?
-Миний охин гэр рүүгээ явж байхдаа ярьсан. “Ээж минь үнэн гэдэг даанч сайхан юм даа. Би ойрын хэдэн жил баярлаагүйгээрээ баярлаад гэр рүүгээ явж байна. Цаашид намайг яах юм бол доо гэсэн бодол сэтгэлд байна” гэсэн. “Ээж нь бас маш их баярлаж байна” гэж хэлээд би тэсэхгүй уйлсан. Миний охиныг айхтар юманд гүтгэж хийчихээд хичээн жил үйлийг нь үзсэн дээ. Үнэхээр гэм хийгээгүй хүнийг ингэж их гүтгэх гэж байдаг юм байна. Үнэхээр хэрэг хийсэн бол хамаа алга. Ингэж миний охиныг зовоож яах гэсэн юм бол доо гэж л өнгөрсөн хугацаанд бодож байлаа. Би охиныгоо яаж зовж байгаа бол гэж бодохоор л гол харанхуйлдаг байсан. Өдөр, шөнөгүй би охиныгоо л боддог байсан. Унтаж байгаад сэрэхэд л охин минь зүрх сэтгэл, оюун бодолд байдаг байлаа. Одоо дахин хэргийг шалгана гэсэн. Дахиад охиныг минь шоронд хийчих вий дээ гэж залбирч л сууна. Миний хүүхдүүдэд тусалж дэмжиж байсан бүх хүнд баярлаж суугаа шүү, эмээ нь.
-Та Дорноговь аймгийн төвд амьдарч байна уу. Та өнгөрсөн хугацаанд охинтойгоо хэдэн удаа уулзсан бэ?
-Би Дорноговь аймагт байна. Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд охинтойгоо 4-5 удаа уулзсан. Хамгийн сүүлд өнгөрсөн зун уулзсан. Би есөн хүүхэдтэй. Миний хүүхдүүд мөн ч их баярлаж байна даа.
| Т.Чимгээгийн ээж Ц.МАРУШ: Охинтойгоо хурдан л уулзах юм сан гэж хүлээж сууна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |