Нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших Зайсан толгой буюу Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборын хажууд газар ухаж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын ашиглалтын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтөртэй холбогдож тодруулсан юм.
Тэрбээр “Зайсан толгой орчмын газрын ухаж байхад нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албанаас өнөө өглөө очиж, шалгалтын ажиллагаа явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.
Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөрөнтэй холбогдож тодруулахад
“Зайсан толгой орчмын газарт үйл ажиллагаа явуулах бичиг баримтын бүрдэлт дутуу байсан учир үйл ажиллагааг нь зогсоосон. Одоогоор Мэргэжил хяналтын албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
Тус газарт үйл ажиллагаа явуулах гэрчилгээг иргэн О.Одсүрэн авсан ч, үйл ажиллагаа явуулахын тулд Нийслэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой.Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийн нэр тодорхойгүй байна” гэв.


| Г.МӨРӨН: Зайсан толгойн газрыг зөвшөөрөлгүй ухаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоосон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |