Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх уул орчимд энэ сарын 19-нд 32 настай эрэгтэй Н төөрч сураггүй болсон. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй учир хаана, хэнтэй байгаа талаараа хэлж чадахгүй аж. Түүнийг Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 20-ноос эхлэн эрж, Зүрх уулыг тойрон 50 километр, Зүүн салааны Билгүүний ам, Яргайтын ам орчимд 20 километр зайд явганаар хайсан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбоотойгоор сураггүй болсон Н-ийн дүү Г.Түмэнзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Сураггүй болсон ахыгаа одоог хүртэл олоогүй байна. Энэ сарын 19-ний 13:00 цагийн үед сураггүй болсон. Манайх Зүрх уул орчимд зуслангийн байртай юм л даа. Ээж, ах хоёр модон дундаас доош бууж байсан гэсэн. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй ах маань ээжээс арай түрүүлээд явж байсан юм билээ. Ээж нэрээр нь дуудахад хариу өгөөд байхаар нь тоогоогүй орхисон. Тэгээд модон дунд нэг нэгнээсээ зайтай хэсэг ярилцаж яваад ах сураггүй болсон юм билээ. Ахад гэрийн түлхүүр болон ээжийн гар утас байсан. Ээж ахыг гэрт түрүүлж очсон гэж бодтол очиход нь байхгүй байсан. Тэгээд л цагдаагийн газар руу ярьж, дуудлага өгсөн. Харин дүү маань ээжийн утас руу залгасаар байгаад ахтай 10 орчим минут ярьсан байна лээ. Ах маань хүнтэй ойртдоггүй, ярих чадамжгүй. Хаана байгаагаа, хэнтэй байгаагаа ч хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд л утас нь тасарсан. Түүнээс хойш гар утас нь одоог хүртэл холбогдохгүй байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд тоогоогүй. Онцгой байдлын алба хаагчид л бүр орой бидэнтэй холбогдсон. Улмаар эрэн хайх ажиллагааг ахыг төөрснөөс маргааш буюу энэ сарын 20-нд эхлүүлсэн” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй Н сураггүй болох үедээ хар өмд, саарал фудволк, малгайтай байжээ.
| Сураггүй болсон Н-ийн дүү Г.ТҮМЭНЗАЯА: Ах минь хөгжлийн бэрхшээлтэй болохоор ярих чадамжгүй, хүнтэй ойртдоггүй |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |