Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн бөгөөд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг Х.Хайнзан, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж төгсжээ. Тэрбээр “Ширүүн тулааны өмнөхөн” жүжгийн Бурмаа, “Эм нар” жүжгийн Бүрнээ, “Чин хэн бэ” жүжгийн Рита, “Байцаагч түшмэл” жүжгийн Мария Антоновна, “Сандрал” жүжгийн Гульжан, “Ээдрээ” жүжгийн Жавзан, “Ричард Ван III” жүжгийн Маргарита, “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эх, “Хурим” жүжгийн Настасья Тимоофеевно”, “Цахлай” жүжгийн Галина Андреевна, “Тэмүжин” жүжгийн Өэлүн эх, “Эрлэгийн данс” Дэнсмаа зэрэг олон сайхан тайзны бүтээл болон “Цэц магнай”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Амьдралын нахиа”, “Ард аюуш”, “Анухатан” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосон.
С.Сарантуяа нь Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийг санаачлагч, тус төвийн тэргүүнээр ажиллаж, Дэлхийн сонгодог болон үндэсний жүжгийн шилдэг дүрийн уралдаан, драмын шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” наадмыг санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Тэрбээр багаасаа жүжигчин болно гэж боддог байж. Тэгээд Хүүхэд залуучуудын театрт очиж, тавигдсан бүх жүжгийг нь үздэг байжээ. Энэ тухай “Тэгэхэд С.Сугар, Н.Маамхүү багш найруулагчаар ажиллаж байсан юм. Надаас гадна ангийн маань найз Отгонгэрэл гээд л хэдэн охид байнга очиж, жүжигчдийн бэлтгэл сургуулилтыг сонирхдог байлаа. Тэр үед найруулагчид биднийг анзаарсан юм байлгүй, хүрч ирээд учраа ярилцсан байх. Би ямар ч байсан, хамгийн түрүүнд “Жүжигчин болно” гэж хэлснээ санадаг юм. Нэг өдөр дуудахаар нь яваад очсон чинь Кепальчиш хүүгийн цэргүүдэд тоглуулахаар болсон. Кепальчиш хүүд гавьяат жүжигчин Н.Мягмар, муу жаалд нь гавьяат жүжигчин Г.Дашхүү агсан тоглож байсан юм. Би их өтгөн, урт үстэй байсан учраас эрэгтэй хүүхэд болохын тулд хэрэндээ л зовсон. Малгай дотроо тогтоож чадахгүй, сүлжиж ороогоод л тавина. Гүйхээр өнөөх нь задарч унаад л, сүүлдээ бүр “Үсээ тайрчихдаг юм билүү” гэж хүртэл бодсон удаатай. Тэгээд энэ тухайгаа Н.Мягмар эгчид хэлтэл “Хүүе ээ, юу ярьж байгаа юм бэ. Ингэж тогтоодог байхгүй юу” гээд л баахан шпилка хатгаад янзалж өгсөн дөө. Тэгээд малгайгаа дарж өмсөөд нэг л их дэлдэн чихтэй нөхөр театраас өгсөн богино өмдөөр гоёж, модон сэлэм эргүүлээд жүжигт тоглосон хэрэг” гэж ярьсан. Энэ нь түүний анхны дүр байна. Анхны цалингаа ч авч байж. Ингэж урлагт тэр эхэлсэн бөгөөд өдгөө ч уран бүтээлээ туурвисаар байна.
| АРДЫН ЖҮЖИГЧИН С.САРАНТУЯАГИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |