“Орфей” театрын уран бүтээлчид найруулагч М.Батболдын найруулгаар “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх сарын 2-ноос тоглохоор зэхэж байгаа билээ. Тэгвэл тус жүжгийн Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор болжээ. Тэрбээр Монгол Улсаас азидаа төдийгүй дэлхий дахинд алдартай Asia's next top model" тэмцээнд оролцсон загвар өмсөгч. 2010 оноос загварын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд “Торго” монгол модель агентлаг, Берлиний “Izaio model management”, Сингапурын “Looque”, “NU”, “Now model management”, Лондонд “Jem model management” зэрэг агентлагт харьяалагдан ажиллажээ. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр гурван настайдаа ээжтэйгээ хамт Герман Улс руу явснаар бага насаа Германд өнгөрүүлжээ. Харин Монголд 11 настайдаа ирж суралцсанаар арван жилээ төгсөж, МУИС-ийн франц хэлний ангид хоёр жил сурч байгаад Германы Берлин хотын Урлагийн их сургуульд орж “Make up artist, stylist” мэргэжлийг эзэмшсэн байна. Моделийн гараагаа харин анхлан “Торго” агентлагаас эхэлсэн гэдэг. Түүнээс багаасаа модель болно гэж боддоггүй байж. Гэсэн ч аливаад сониуч, сонирхсон зүйлдээ амжилттай ажиллаж чаддаг охин байж. Энэ зан чанар нь түүнийг өдий хүртэл хөтөлж, өөртэй итгэлтэйгээр загварын тайзнаа алхах суурь болсон болов уу.
Тэрбээр “Эмэгтэй хүн жаргалтай байх зүйлдээ л цагаа зарцуулах хэрэгтэй” гэж эмэгтэй хүний оршихуй, гоё сайхан байхын тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Тэгвэл түүнийг бид одоо жүжгийн дүрээр харах нь.






| “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” ЖҮЖИГТ ТОГЛОХ ЗАГВАР ӨМСӨГЧ С.ТӨГС ГЭЖ ХЭН БЭ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |