Sony Digital Mavica
Sony компани Mavica-г 1981 онд дэлхийн анхны электрон гэрэл зургийн аппарат болгон гаргаж байжээ. Энэ нь одоогийн ойлголтод дижитал камер биш байсан тул мэдрэгч нь Видео уян диск дээр авсан аналог видео дохиог үүсгэдэг. Дараа нь авсан зургуудыг зурагтаар үзэх боломжтой байжээ.

Apple Quicktake 100
Apple QuickTake бол “Apple” компанийн бүтээсэн анхны бөгөөд сүүлчийн дижитал камеруудын нэг юм. Энэхүү камер нь сонгодог камерын загвараас илүү проектор шиг харагддаг бөгөөд гайхалтай 0.08 MP буюу 640x480 нягтралтайгаар 32 зураг авах боломжтой байв. 1994 онд анх худалдаанд гарсан бөгөөд 1997 он хүртэл зарагдсан байна.

Rollei 35
“Rollei 35” нь 1966 онд дэлхийд анх танилцуулагдсан жижиг дүрс хайгч камер байсан бөгөөд тухайн үеийн хамгийн жижиг камер байсан юм.

George Lawrence's Mammoth Camera
Уг камерыг 1900 онд Жорж Лоуренс галт тэрэгний зургийг авч, бүх вагоныг нэг зурагт буулгахын тулд дэлхийн хамгийн том камер бүтээжээ. Түүний өөр нэг алдартай панорама зураг нь 1906 оны газар хөдлөлтийн үр дагаврыг Сан Францискогийн балгастай авч буулгасан нь байв.

Конишоруко (Коника) Рокуох-Ша 89 төрлийн пулемёт Японы Дэлхийн 2-р дайны камер
Дэлхийн 2-р дайны үед дэлхийн өнцөг булан бүрд цэргийн хүчнийхэн сургалтын зориулалтаар төрөл бүрийн байлдааны камерыг хийж байжээ. Эдгээр олог төрлийн камерууд нь жинхэнэ пулемётын оронд онгоцонд суурилуулах бөгөөд нисгэгчдийг тагнах, сургах, хүн амины хэргийг баталгаажуулах, үнэн зөв байдлыг үнэлэхэд тусалсан. Нисгэгч зэвсгийн гохыг дарах үед түүний юуг онилсон байгааг харуулсан бичлэгийг авч, онгоц газардсаны дараа авсан хальсанд дүн шинжилгээ хийдэг болжээ. Хэрэв танд энэхүү камер таалагдаж байвал “eBay”-ээс худалдаж авах боломжтой.

Lomography LomoKino 35mm Film Camera
Орчин үеийн чимэг камер болох Lomography LomoKino 35 мм кино камер нь сонгодог загвартай, гараараа эргэлддэг 35 мм-ийн хөдөлгөөнт зургийн камер бөгөөд хэрэглэгчдэд 36 удаагийн хальсан дээр 144 зураг авах боломжийг олгодог.

Lomography Konstruktor F 35 мм-ийн хальстай SLR камерын иж бүрдэл
Гэрэл зураг сонирхогчдод зориулсан хамгийн тохиромжтой бэлэг бол дотроо DIY камертай хайрцаг юм. Konstruktor F нь хүмүүст шаардлагатай бүх эд ангиудын тусламжтайгаар 35 мм-ийн камерыг бий болгох боломжийг олгодог. Энэ нь аналог камерын цаадах нарийн төвөгтэй механикууд болон тэдгээр нь хэрхэн ажилладаг талаар шинэ ойлголт өгөх зориулалттай. Өөрийнхөө бүтээсэн DSLR камераар зураг авна гэдэг сонирхолтой ажил юм.

Sakura Petal
1947 онд Японы Petal Optical компани дэлхийн хамгийн жижиг гэрэл зургийн аппарат болох “PETAL”-ийг бүтээсэн юм. Гиннесийн амжилтын номд энэ камер нь ердөө нэг инч диаметртэй "хамгийн жижиг камер" гэж бүртгэгджээ.
.jpg)
Casio Exilim TRYX / TR100
Casio-ийн энэхүү хачирхалтай, гайхалтай камер нь хэрэглэгчдэд янз бүрийн өнцгөөс зураг авах боломжийг олгодог мэдрэгчтэй дэлгэц бүхий эргэдэг хүрээтэй юм. Мөн хэрэглэхэд хялбар авч явахад амархан маш нимгэн, авсаархан камер юм.
.jpg)
Pentax Option NB1000
Энэхүү камерын гадна загварыг лего ашиглан өөрсдийн сонирхлын дагуу бүтээх боломжтой юм. Тус камер нь 4x оптик томруулж, 3 инчийн дижитал дэлгэцтэй 14 мегапикселийн зураг дарах чадвартай. Мэдээжийн хэрэг, бүтээлч хүмүүст зориулж бүтээсэн хачирхалтай камер юм.

| Дэлхийн хамгийн сонирхолтой 10 гэрэл зургийн камер |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |