Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас Монгол Улсын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр боллоо.
Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зурж, ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Ө.Батбаяр нар оролцов.
.jpg)
Уг хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй техникийн туслалцааны төсөл хэрэгжих бөгөөд үүнээс АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA) 2.2 сая ам.доллар, “Викс групп” 390 мянган ам.долларыг хамтран санхүүжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, АНУ хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв. Иргэний нисэхийн салбарт АНУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол, Америкийн стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн бодит илэрхийлэл боллоо.
| Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийхээр боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |