Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн А/416 тоот тушаалаар ажлын хэсгийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, хуулийн төсөл боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийх чиг үүргийг өгсөн.
Ажлын хэсгийн анхдугаар хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням үг хэлж, удирдан явуулав. Хурлаар хуулийн ажлын хэсгийн дарга Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан мэдээлэл танилцууллаа.
Мөн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга тус газрын мэргэжилтэн Д.Соёлмаа нар биеийн тамир, спортын салбарт мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад баримтлах бодлогын чиглэлийн талаар ярив. Үүнээс гадна хуулийн төслийн үзэл баримтлал, үр нөлөөний судалгааг явуулсан тухай тайлан, нэмэлт өөрчлөлтийн дараа иргэд, хуулийн этгээд, төсөвт үүсэх зардлын тооцоолол зэрэг олон асуудлын хүрээнд мэдээлэл өглөө.
Хурлаар хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих үндэсний бодлоготой уялдуулан олон улсын жишиг, стандартад нийцсэн зохицуулалтыг нэвтрүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, салбарын бодлогын хэрэгжилтийг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн гишүүд Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгах саналын талаар ярилцан, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц, хүртээмжтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаах ярилцсан. Хуулийн хийдэл, давхралыг арилгах, өөрчлөн найруулах, хэрэгжихгүй заалтыг хасах, шаардлагатай асуудлыг нэмж оруулах чиглэлээр хэлэлцэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан эхний төсөл дээрээ тулгуурлан цаашид ажлаа төлөвлөж, саналаа нэгтгэн, ойрын хугацаанд боловсруулалтыг хийж, Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлтгэхээр боллоо. Ажлын хэсэг нь санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөллөөс санал авах, хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар тогтов.
| Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |